Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР: Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүллээ

2017 оны 5 сарын 11

"Аймгуудын өрсөлдөх чадварын 2016 оны тайлан"-г өнөөдөр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Тус төвөөс Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг болон дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийн 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан 5 дахь жилдээ гаргаж байгаа юм байна.

Судалгаанаас харахад сүүлийн 5 жилд Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр байгаа бөгөөд өөрсдийн эрэмбээ хадгалсаар байна. Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж байгаа нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг харьцангуй сайн бүрдүүлсэн байгаа нь нөлөөлдөг аж.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг “Эдийн засаг, засаглал, бизнесийн орчин бүгд бүрэлдэж байж өрсөлдөх чадвартай гэж тодорхойлж байгаа. Эдгээр 180 үзүүлэлтээс хамгийн гол гэсэн зүйл байхгүй. Зөвхөн эдийн засгийн хувьд сайн байгаад өрсөлдөх чадвар сайтай байна гэсэн үг биш. Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй аймгийг 100 оноотой гэж үзэн бусад аймгуудаа харьцуулан индекс тооцоо, аргачлалын дагуу албан ёсны статистикийн мэдээлэл болон бизнес эрхлэгчдээс авсан санал судалгааны асуулгын үр дүнг нэгтгэсэн байдлаар тайлангаа гаргадаг. Ихэнх аймгууд өнгөрсөн жилээсээ харьцангуй сайжирсан үзүүлэлт энэ тайлангаас харагдаж байна” хэмээв.

Судалгааг гүйцэтгэх явцад “тулгамдаж буй 5 асуудлаа нэрлэнэ үү” гэсэн асуултад 21 аймгийн бизнес эрхлэгчдийн дунд доорх дөрвөн хариулт хамгийн ихээр давхардсан байна.
  • Бизнес эрхлэгчдийг татвар болон зээлийн бодлогоор дэмжих
  • Банкуудын зээлийн хүүг бууруулах
  • Ажлын байрыг нэмэгдүүлэх
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
  • Энэхүү тайланг ашиглан аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бусад аймгуудтай хамтран ажиллах шинэ гарц, сэдлийг олон ахиц гаргах боломжтой гэж судалгааны төвийн ажилчид хэлж байна.
Гэрэл зургийг MPA.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43410
0 эможи
keyboard_arrow_up