Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатарчууд Эрдэнэт хотын туршлагаас судаллаа

2017 оны 4 сарын 07

Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Орон нутгийн өмчийн газрын төлөөлөл Орхон аймагт ажиллаж байна. Дээрх ажлын бүрэлдэхүүн нь аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон Орон нутгийн өмчийн газраас туршлага судлах зорилгоор ирсэн байна. 

 
Сүхбаатар аймаг нь 14 сумтай бөгөөд 60 мянган оршин суугчтай. Дээрх хүмүүсийг тус аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяа ахалж байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Манай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь хөдөө аж ахуйн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Энэ зорилгыг биелүүлэхэд үйлдвэржилт хөгжсөн Орхон аймгаас сурах зүйл их бий. Ялангуяа орон нутгийн засаг захиргааны тэргүүн туршлагаас судлахыг хүсэж байна” гэсэн юм.
 
Сүхбаатар аймгаас ирсэн ажлын хэсгийг АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл болон дээрх хоёр хэлтсийн мэргэжилтнүүд хүлээн авсан юм. Энэ үеэр АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс гадаад харилцааны алба болон “Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн парк”-ын үйл ажиллагааг танилцууллаа. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42325
0 эможи
keyboard_arrow_up