Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сумын багшийн бүтээл Нью-Йорк хотноо үзэсгэлэнд тавигдана

2017 оны 4 сарын 04

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Д.Солтаншари сүүлийн 2 жилийн турш зурсан зурагнуудаа онлайн үзэсгэлэнгүүдэд тууштай илгээж байсны үр дүнд Нью-Йорк хотноо зохиогдох “Мөрөөдөл ба бодол” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүтээлээ тавин, өөрийн биеээр оролцох урилаг хүлээн авчээ.

Тус үзэсгэлэнг “Нью-Йорк реализм” дүрслэх урлагийн студи энэ сарын 16-23-ны өдрүүдэд Нью–Йорк хотын “Баруун хүрээлэнгийн урлагын галерей”-д зохион байгуулах ба Солтаншарипийн илгээсэн нийт 6 бүтээл дундаас 2-ыг нь сонгон авч тус үзэсгэлэнд тавих гэнэ.

Зураач багш Солтаншарип саяхан аймгийн хэмжээнд зохиогдсон Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, дүрслэх урлагийн төрөлд аймгийн багш нарын дунд алтан медаль хүртжээ. 1995-оноос зураач болох гараагаа эхэлсэн Д.Солтаншарип нь одоогоор голцуу казах үндэстний соел, ёс заншлыг харуулсан бүтээлүүд туурвидаг  байна. Тэрээр Ховд их сургуулийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42175
0 эможи
keyboard_arrow_up