Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

БНКазУ-ын Караганда хот руу зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүллээ

2017 оны 4 сарын 03

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээ эхэлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баян-Өлгий аймгийн удирдлагууд тус тус оролцсон юм.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр тогтсон.

 Хэлэлцээрийн  дагуу тус чиглэлд Улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээг Казахстан улсын “АБИ”  компани эрхэлж байсан бол “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас Монгол Улсын “Цэнгэл транс” ХХК-тай гэрээ байгуулан улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэхээр болсон байна.

Тээвэрлэлтийг долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад том оврын автобусаар гүйцэтгэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42144
0 эможи
keyboard_arrow_up