Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт гемодиалезийн тасаг нээгдлээ

2017 оны 3 сарын 10

Тайваны Монгол түвдийн хорооны санхүүжилтээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 50 мянган долларын үнэ бүхий хиймэл бөөрний аппарат,  тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээлээ.

 

Нээлтэнд Тайваны Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Элчин Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн  Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпей эмнэлгийн ерөнхий эмч Jiin-Chyr HSU тэргүүтэй төлөөлөгчид болон Увс аймгийн ИТХ-н дарга Э. Насанбат, Засаг дарга Д.Батсайхан,   НХХ-н дарга С.Амраа,  ЭМГ-н дарга Ц.Отгонбаяр, АНЭ-н дарга Д.Доржготов тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.Тус тасгийг нээхээс өмнө  Тайваны Тайпей төв эмнэлэгт  АНЭ-н эмч мэргэжилтнүүдийг ОНХС-н санхүүжилтээр  гемодиалезийн чиглэлээр сургасан нь  бөөрний архаг дутлын улмаас  Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөнгүүдийг шууд авч эмчлэхэд чухал хувь нэмэр боллоо. Нээлтийн үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг АНЭ-н Гемодиалезийн тасагт хэвтүүлж шууд эмчилгээнд орууллаа.Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнд Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн төдийгүй Увсын ард түмэн баяртай байна.

Тус тасгийг нээхээс өмнө  Тайваны Тайпей төв эмнэлэгт  АНЭ-н эмч мэргэжилтнүүдийг ОНХС-н санхүүжилтээр  гемодиалезийн чиглэлээр сургасан нь  бөөрний архаг дутлын улмаас  Улаанбаатар хот болон Ховд аймгийн БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөнгүүдийг шууд авч эмчлэхэд чухал хувь нэмэр боллоо. Нээлтийн үеэр Ховдын БОЭТ-д эмчлүүлж байсан өвчтөн А.Б болон О.Ц нарыг АНЭ-н Гемодиалезийн тасагт хэвтүүлж шууд эмчилгээнд орууллаа.Цаашид зөвхөн Увс аймгийн хэмжээнд бус баруун аймгуудад тухайн өвчнөөр өвчилсөн ард иргэд чирэгдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэнд Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн төдийгүй Увсын ард түмэн баяртай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41534
0 эможи
keyboard_arrow_up