Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

2017 оны 3 сарын 09

Гуравдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 

 

2017 оны 03 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Гуравдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41474
0 эможи
keyboard_arrow_up