Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Маргааш Монгол, Хятадын хилийн боомтууд АЖИЛЛАХГҮЙ

2017 оны 3 сарын 07

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр тохиож буйтай холбогдуулан 2017 оны гуравдугаар сарын 8-ны өдөр ажиллахгүй.

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДЫН 2017 ОНЫ НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРҮҮД:

  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 03 дугаар сарын 08;
  • Ханш нээх өдөр: 04 дүгээр сарын 04;
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр: 05 дугаар сарын 01;
  • Луут завины баяр: 05 дугаар сарын 30;
  • Хүүхдийн баяр: 06 дугаар сарын 01;
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;
  • БНХАУ-ын үндэсний баярын өдөр: 10 дугаар сарын 01, 02, 03; 
  • Намрын баяр: 10 дугаар сарын 04;
  • Их Эзэн Чингэс хааны өдөр: Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр - 11 дүгээр сарын 19;
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;

 

Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41441
0 эможи
keyboard_arrow_up