Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна

2017 оны 2 сарын 21

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн 13 сумын 90 багт 6200 гаруй хот айлын хоёр сая гаруй мал өвөлжиж байна. Шадар сайд өвөлжилт хүндэрсэн Булган, Сагсай сумын иргэд, малчидтай уулзан, нөхцөл байдалтай нь танилцаж Улсын нөөцөөс хуваарилсан өвс, тэжээл болон хэрэгцээт бараа материалыг хүлээлгэн өглөө.

Засгийн газрийн тогтоолын дагуу өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, төрийн үйлчилгээг малчин түмэнд хүргэхэд зориулж хоёр суманд малын 138 литр эм, био бэлдмэл, 40 тонн өвсийг үнэгүй, 40 тонн тэжээлийг 50 хувь хямдралтай үнээр олгоод байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагад хүн эмнэлгийн автомашин хүлээлгэн өгчээ.

Увс аймгийн хувьд 13 сум зудын байдалтай байгаа бөгөөд 2 сая 700 гаруй толгой мал өвөлжиж байна. Шадар сайд тэргүүтэй албаныхан Түргэн, Улаангом, Наранбулаг суманд ажиллах үеэр Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан хийж, Засгийн газар болон Олон улсын байгууллагуудын тусламжийг хүлээлгэн өгөв.

Засгийн газар тус аймагт 100 сая төгрөг, малын 138 литр эм, био бэлдмэл, 360 тонн өвс хуваарилснаас гадна 240 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, таван суманд автомашин гээд нийт 570 орчим сая төгрөгийн тусламж олгоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41137
0 эможи
keyboard_arrow_up