Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж байна

2017 оны 2 сарын 17

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж байна. Онцгой комиссын баг бүрэлдэхүүн Говь-Алтай аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал, ОБГ-ын ажил албатай танилцлаа.

Говь-Алтай аймагт өвөлжилтийн хүндрэл бага байгаа хэдий ч малын халдварт өвчин, бөхөнгийн хорогдлын асуудалд Улсын онцгой комисс анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх энэ талаар “Аймгийн хэмжээнд бөхөнгийн хорогдолд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Холбогдох төрийн байгууллагууд хариуцлагаа сайжруул.Монгол улсын хэмжээнд малын гоц халдвар өвчин тодруулбал мялзан,шүлхий ,цэцэг зэрэг өвчнүүд тархаад байна.Малын гоц халдварт өвчний голомтыг дарж устгах ажлыг төр засаг малчидтай хамтарч өрнүүлэх шаардлага тулгараад байна.Холбогдох яамнаас монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг нэн яаралтай боловсруулна . Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүн малын гоц халдварт өвчин дэгдсэн бүс нутагт ажиллаж, Улсын онцгой комиссоос олгож байгаа өвс, тэжээл, тусламжийн бараа, эм био бэлдмэлийг иргэд малчдад хүргэн, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41039
0 эможи
keyboard_arrow_up