Хилийн боомтууд гурав хоног ажиллахгүй
2017 оны 2 сарын 15

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ сарын 27-оос ирэх гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр амрах юм байна. Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40950
0 эможи




