Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхийг даалгав

Зүүн аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж мал махны худалдаа, төв замын дамжин өнгөрүүлэх постуудад тавих хяналтыг чангатгахыг Даваа гарагийн /2017.02.13/ шуурхай хурлаар аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болов.
Шүлхий өвчнийг орон нутагт тархаахгүй байх, амьд малын хөдөлгөөнийг хязгаарлах, сум, аймгийн холбогдох албан тушаалтан, малчдад шаардлагатай зөвлөмж, албан даалгавар өгөх, нийтийг хамарсан арга хэмжээг тодорхой зохицуулалттайгаар авч хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгав.
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
-
Шүлхий өвчин нь: Хамар, амны салт бүрхүүл, гар хөлийн арьсны цэврүүт тууралт, хордлогын шинжээр илэрдэг, малаас хүнд дамжин халдварладаг вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм.
-
Өвчний эх уурхай нь: Өвчтэй мал амьтад тухайлбал үхэр, хонь, ямаа, гахай мэт салаа туурайтнууд, эдгээрээс амьсгалын замаар, шууд хавьтал, хоол боловсруулах замаар хүнд халдварладаг.
-
Халдвар дамжих зам: Хоол хүнсээр буюу өвчтэй малын түүхий сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, ахуйн хавьтал /өвчтэй малыг саах. арчлах, эмчлэх, нядлах үед/, агаар дуслын замаар /өвчтэй мал амьсгаалах, ханиах, тургих зэрэгт / халдварлана.
-
Халдвар дамжуулах аюултай нь: Өвчтэй малын шүлс
Жирэмсэн бага насны хүүхэд илүү өвчилнө. Өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварладаггүй, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд халдвар авах нь амархан.
Өвчин үүсгэгч ямар замаар бие махбодид орсон байна тэр газрынхаа салстыг үрэвслүүлж, улмаар цусанд орж бүх биеэр тархах, халдвар хордлогын шинжээр илэрдэг.
Цагаан мөгөөрсөн хоолой болон шээс бэлгийн замын цочмог үрэвслийн шинж тэмдэг хэлбэрээр илэрнэ.
-
Эмнэл зүй: Нууц үе 3-12 хоног. Өвчин эхлэхдээ 38-39 хэм халуурч, чичирч, толгой ууц, нуруугаар өвдөж хоолонд дургүй болж нүд улайна. 1-2 хоногийн дараа ам хуурайшиж хорсох,залгихад өвдөх, шүлс их гоожих, нүд гялбах, шээсний сүвээр хорсох шинж тэмдэг ажиглагдана.
-
Хүнд үед: Бөөлжих хий огиулах, шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ.
Урьдчилан сэргийлэх арга
-
Шүлхийгээр өвчилсэн малтай харьцаж байгаа хүмүүс хамгаалах хувцас, амны хаалт, резин нь бээлий хэрэглэх.
-
Өвчтэй малтай ажиллагсадыг 1:1000 харьцаагаар шингэлсэн риванол, 1% ийн марганцын уусмалаар амыг нь зайлуулж байх эсвэл давсны уусмал,царван,2%-ийн содын уусмал бэлтгэж хэрэглэнэ.
-
Өвчтэй малтай суурьт хүн-мал эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг байнга хийж байх.
-
Өвчтэй мал бүхий суурьт ажиллагсад хувийн ариун цэврийг сайтар сахиж ариутгал халдваргүйтгэл хийлгүйгээр тамхи татах, хоол идэхийг хориглоно.
-
Малыг сүүг халуун боловсруулалт хийж хэрэглэх.
-
Гартаа шархтай хүн малтай харьцаж болохгүй.
-
Өвчнөөр үхсэн болон өвчтэй сууриас нядалсан малын арьс, ширийг авч хэрэглэхийг хориглоно.
-
Бага насны хүүхдийг өвчтэй малд ойртуулахгүй байх.
-
Өвчтэй сууриас малын түүхий эд, бүтээгдэхүүн зөөж тээвэрлэх, худалдан борлуулахыг хатуу хориглоно
-
Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ баталгаажилтгүй амьд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахыг хориглоно.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN




