Хилийн цэрэгт нисгэгчгүй нисэх аппарат авч өгөхөөр болжээ
2017 оны 2 сарын 14

Энэ онд Булган аймаг хил хамгаалахад туслах зорилгоор "Нэг багт нэг агт" аян өрнүүлжээ. Энэ хүрээнд хилийн цэргийг унаагаар хангаж, үүргээ гүйцэтгэхэд нь зориулан нисгэгчгүй нисэх аппарат аймгийнхаа хөрөнгө оруулалтаар авч өгөхөөр төлөвлөсөн байна. Хилийн цэргийн 0286-р ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан “Энэ техник хэрэгсэл нь ой тайгын бүс нутагт тандалт хийхэд ихээхэн чухал үүрэгтэй” хэмээн ярьжээ.
Булган аймаг дахь хилийн цэргийн 0286-р анги нь ой тайгын бүсийн улсын хилийн тэргүүний ангиар шалгарсан бөгөөд тус аймгийн Засаг даргын Тамгын газар хил хамгаалахад туслах хүчнийг бэхжүүлэх, үйл ажиллагааг сурталчлахад зориулан 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40913
0 эможи




