Сүхбаатар аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
2017 оны 2 сарын 06
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин илэрч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Мөн тус аймгийн Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илрэн, өвчний тархалт улам нэмэгдэх хандлагатай байгааг мэдэгджээ. Одоогоор Сүхбаатар аймгийн дээрх сумдад олон нийтийн аливаа үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай захирамжийг засаг дарга З.Энхтөр өнгөрсөн баасан гарагт гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40652
0 эможи




