Орон нутгийн замуудыг цэвэрлэж байна

Архангай аймгийн Тариат сумаас Цахир сумын хооронд замын зорчих хэсэг нарийсч, нэг урсгалтай болжээ. Энэхүү А0601 дугаартай улсын чанартай авто замыг Тариатын шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн автогрейдэрээр цэвэрлэж хөдөлгөөнийг саадгүй болгон ажилласан байна. Тиймээс жолооч нар орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолон анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан зөвлөж байна.
Өчигдөр /2017.01.25/ оройн байдлаар Улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч байгууллагаас ирүүлсэн замын нөхцөл байдлыг танилцуулъя.
-
"Баянчандмань АЗЗА"ТӨХК-ийн хариуцсан Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 35-33 км, 45-40 км-үүдэд хөвөөний цасыг ачигчаар цэвэрлэж байна.
-
"Эрдэнэсант АЗЗА"ТӨХК-ийн хариуцдаг Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 196-205 км хүртэл зорчих хэсгийн нүхийг таван замчин, өөрөө буулгагч нэг нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй шороогоор бөглөсөн.
-
"Дархан АЗЗА"ТӨХК-ийн хариуцдаг Дархан - Эрдэнэт чиглэлийн 25-11 км замд зорчих хэсгийн ирмэг болон хөвөө, тумбэ хоорондын цасыг замчид гараар цэвэрлэсэн.
-
"Багануур АЗЗА" ТӨХК-ийн хариуцдаг Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн Дөтлүүрийн даваан дээр овоолго сэргээсэн.
-
"Сэлэнгэ АЗЗА"ТӨХК-ийн хариуцсан Дархан - Сүхбаатар чиглэлийн 308-300 км-т замын тумбэ, гүүр хоолойн цасыг найман хүний бүрэлдэхүүнтэй гараар цэвэрлэж байна.
-
"Архангай АЗЗА"ТӨХК-ийн хариуцсан Цэцэрлэг - Тосонцэнгэл чиглэлийн Цагаан даваанд 2.2-9.6 км замд ачигч, өөрөө буулгагч, мастер, замчин гэсэн бүрэлдэхүүнтэй үнсэн овоолго сэргээж дууссан байна.
-
"Булган АЗЗА"ТӨХК-ийн хариуцдаг Булган - Мөрөн чиглэлийн 32 км-т зорчих хэсэг нарийссан хэсгийг замчид гараар цэвэрлэж байна. Мөн тус чиглэлийн 130 дахь км замд зорчих хэсэг нарийссан хэсгийг замчид гараар цэвэрлэж байна.
-
"Орхон АЗЗА"ТӨХК-ийн хариуцдаг Дархан - Эрдэнэт чиглэлийн 129-130 км-т замын зорчих хэсгийн нягтарсан цасыг замчид гараар цохиж цэвэрлэсэн.
-
"Увс АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан Улаангом - Хандгайт чиглэлийн 3-4 дэх км замд 15 хүний бүрэлдэхүүнтэй 500 метр халиа дошингийн хамгаалалт гараар хийж байна.
-
"Завхан АЗЗА"ТӨХК-ийн хариуцдаг Мөрөн - Улиастай чиглэлийн Загастайн давааны ШАХ 342 км-т замын хажуугийн булгийн ус хальж зорчих хэсэг мөстсөнийг 12 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсгийн мөсийг цэвэрлэж, хамгаалах далан хийж байна.
-
"Төв АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан Улаанбаатар - Мандалговь чиглэлийн 24-36 км-ийн хооронд замчид гараар хөвөөний цасыг цэвэрлэж байна. Мөн ШАХ-ийн ажилчид 82-84 км-т гараар цасны хаалт хийж байна.
-
"Жол" ХХК-ийн хариуцдаг Өлгий - Улаанбайшинт чиглэлийн Зээгтийн давааны ШАХ 42-58 дахь км-ийн хооронд зорчих хэсгийн шуурч нарийссан хэсгийг өргөсгөн ажиллаж байна.
Бусад бүх чиглэлд цас ороогүй, цаг агаар тогтуун, Шуурхай ажлын хэсгүүд замын үзлэгт явж, бэлэн байдалд байна гэсэн мэдээллийг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлжээ.




