Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хонины цэцэг өвчний дэгдэлт багасч байна

2017 оны 1 сарын 18

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хонины цэцэг өвчний дэгдэлт багасаж байна. Тус өвчинөөр өвчилсөн хоёр голомтны 118 хонийг устгалд оруулжээ.

Улаанбаатар хотоос вакцин ирж, одоогоор тарилгын ажил үргэлжилж байна. 01 дүгээр сарын 16-ны байдлаар Мөнххаан сумын хонь нэг бүрийг вакцинд хамруулах ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд тав хоногийн дотор вакцинжуулалтын ажлыг дуусгахаар 17 ажлын  хэсэг ажиллаж байна.

Үүнээс гадна Түвшинширээ сумын төвөөс 27 километрт нэг голомтонд 38 хонь цэцэг өвчинөөр өвчилсөнийг устгажээ. Мөн тус суманд долоон ажлын хэсэг гарч, вакцинжуулалтын ажлыг хоёр хоногийн өмнөөс эхлүүлээд байна. Эхний удаад өвчин гарсан голомтыг бүрэн вакцинд хамруулна. Цаашдаа бүх хонийг вакцинжуулах ажил хийгдэнэ.

Сүүлийн хоёр хоногт цэцэг өвчний тохиолдол нэмэгдэж гарсан зүйл байхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40092
0 эможи
keyboard_arrow_up