Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тал нутгийн сэтгүүлчид нийгэмд түрлэг нэмнэ

2017 оны 1 сарын 10

Сүхбаатар аймгийн гаралтай, Сүхбаатар аймагт төрж өсч хүмүүжсэн тал нутгийн сэтгүүлчид нэгдэн “Талын түрлэг” төрийн бус байгууллагыг саяхан /2017.01.07/ байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх turleg.mn сайтыг үүсгэн байгууллаа. Нийгмийн халуун цэгт хамгийн түрүүн хүрч, бусдын сайн сайхны төлөө сэтгэл гарган ажилладаг сэтгүүлч мэргэжилтнүүдийг нутгаар нь нэгтгэсэн анхны байгууллага нь “Талын түрлэг” болов. Сүхбаатар аймгаас мэргэжлийн сэтгүүлч уран бүтээлч олноороо төрөн гарсан байдаг. Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ц.Дашдондог болон яруу найрагч С.Амартайван, МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг нарын олондоо танигдсан сэтгүүлчдийн залгамж халаа болсон залуу үеийн үзэг нэгтнүүд нийлэн “Талын түрлэг” ТББ-тай боллоо. Гишүүддээ болон нийгэмд үйлчлэх үүрэг бүхий ТТБ-ын тэргүүнээр үүсгэн байгуулагч, АЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Ирэхбаяр сонгогдов. Тэрбээр тал нутгаар овоглосон сэтгүүлчдээ нэгтгэх үйлсээ 2013 онд эхэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Миний хувьд гурван жилийн өмнө анх фэйбүүк групп нээн мэргэжил нэгт нутгийнханыгаа нэгтгэж эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар нутгийн гаралтай маш олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Монгол орны өнцөг булан бүрт байгааг олж мэдсэн. Тухайн үеэс эхлэн бүгд албан ёсоор нэгдэх юмсан гэсэн бодлыг тээж явлаа. Харин 2017 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор нэгдэж, нэг хамт олон боллоо. Бид энэ байгууллагаараа дамжуулан мэдээ мэдээллээ солилцох, бие биенээ дэмжихээс гадна хамгийн гол нь зөвхөн Сүхбаатар аймгаар хязгаарлагдах бус улсын хэмжээнд сайн эерэг зөв мэдээллийг түгээж, сайн нөлөөллийн ажлыг хийх болно” гэлээ.

Төрийн бус байгууллагынхан анхны чуулганаа хийж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа сэтгүүлчдээ шагнан урамшуулсан юм. Чуулганы үеэр Сүхбаатар аймгийн уугуул, С1 телевизийн продюфсеер Ч.Оюунгэрэл, Zaluu.com сайтын гүйцэтгэх захиарл Г.Учралсайхан нарыг Сүхбаатар аймгийн Хүндэт тэмдэгээр, Үндэсний шуудан сонины ерөнхий эрхлэгч С.Ононтуулыг аймгийн засаг даргын Жуух бичгээр, сэтгүүлч яруу найрагч Б.Төгсжаргал, Ч.Оюунгэрэл нарыг МСНЭ-ээс “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнан урамшуулсан юм.

Талын түрлэг ТББ-д нэгдсэн сэтгүүлчид төрөлх Сүхбаатар аймгаас гадна улс орны хэмжээнд өргөн хүрээтэй ажиллахын дээр нутгаасаа төрсөн алдар гавьяатнууд, авьяас билэгтнүүдийг олонд таниулах, онцгой содон үйл явдлыг нийтэд мэдээлэх үүрэг хүлээн ажиллах юм. Ийнхүү тал нутгийн сэтгүүлчид нийгэмд түрлэг нэмэн орж ирлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39805
0 эможи
keyboard_arrow_up