Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ-аас мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

2017 оны 1 сарын 09

Өчигдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг /сумаас 30 км-т/ Сэлэнгэ мөрний цүнхээлд “Приус” загварын автомашинтайгаа мөс цөмөрч суужээ. Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажилласан байна. Газар дээр нь очиход иргэн О /45 настай, эрэгтэй/, Ц /61 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд өөрсдөө автомашинаасаа гарсан, байжээ. Албаныхан живсэн автомашиныг татан гаргаж эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар томоохон гол мөрөн бүрэн хөлдөөгүй байгаа учир нийт ард иргэдийг гол мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, баталгаат зам гүүрээр гарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39759
0 эможи
keyboard_arrow_up