Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймгийн хүн амын тоо 60 мянгад хүрчээ

2017 оны 1 сарын 04

Сүхбаатар аймгийн хүн ам 2015 онд 58,8 мянга байсан бол 2016 оны жилийн эцсийн тооллогоор урьд оноос 2,1 хувь буюу 1240 хүнээр өсч 60 мянгад хүрчээ. Харин өрхийн тоо 17,2 мянгаас 17,6 мянга болж 310 өрхөөр өссөн байна. Баруун-Урт сумын хүн ам 19  мянгаас 20,4 мянга болж өсчээ.

Онгон, Сүхбаатар сумдын  хүн ам урьд оноос буурсан. Онгон сумын хувьд хилийн цэргийн ангитай учир албан хаагчдын шилжилт хөдөлгөөн их байдагтай холбоотой. Харин Сүхбаатар сумын хүн ам буурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Дээрх хоёр сумдын удирдлагуудад цаашид хүн амаа бууруулахгүй байх тал дээр анхаарах чиглэл өгсөн хэмээн аймгийн Статитсикийн хэлтсийн дарга Т. Эрдэнэбат хэллээ.

Нийт хүн амын 33,4 хувь нь аймгийн төв Баруун-Урт суманд амьдарч байна.

Сүхбаатар аймгийн мал тооллогын дүнд өөрчлөлт орж малын тоо 3 сая 30,4 мянга болж урьд оноос 1,5 хувь буюу 39,8 мянгаар буурсан гэсэн эцсийн дүн гарчээ.

Жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогод 85 группэд 380 гаруй хүн, 71 авто машин ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39595
0 эможи
keyboard_arrow_up