Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн удирдлагууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2016 оны 12 сарын 26

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ жилийн арга хэмжээнд оролцлоо.

Тус төвд 100 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа талаар сурган хүмүүжүүлэгч, багш нар дурдлаа. Арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдан эх хэлээр хэвлэгдэж гарсан сурах бичгийн нээлтийн ажиллагаа болж, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.

Аймгийн удирдлагууд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, хүмүүжүүлэхэд онцгой анхаарч тус байгууллагын үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39335
0 эможи
keyboard_arrow_up