Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэмтэн, судлаачид Ганга нууранд судалгаа шинжилгээ хийнэ

2016 оны 12 сарын 09

Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар ажлын хэсэг өчигдөр хуралджээ.Уг хуралдаанаар Ганга нуурыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна. Ганга нуурыг хамгаалах, экосистемийн нөхөн сэргээх тал дээр хийсэн дорвитой судалгаа байдаггүй учир нууртай холбоотой асуудлууд тодорхой үр дүнд хүрдэггүй хэмээн тэд дүгнэжээ.

Харин ажлын хэсэг энэ удаа эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж түүндээ тулгуурлан бодит үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөсөн байна.

Ганга нуурыг хамгаалах төлөвлөгөөний хүрээнд Ганга нуур, Оргих, Баян булгийн хамт хашиж, хамгаалан малын хөлөөс тусгаарлах, Ганга, Дуут нуурын сав газрын гадна талд Хур борооны болон цасны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, булгуудын тэжээлийн бүсийг тогтоож, хамгаалалтад авах зэрэг ажлыг хийхээр болжээ.
 
Сүүлийн жилүүдэд Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром зэрэг нуурууд ширгэсэн талаар бид мэдээлж байсан.Мөн нуурыг тойрон нүүдэллэж малаа ундаалсан малчид, иргэдийн зүй зохисгүй байдлаас болж нуур ширгэх аюулд хүрээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах дээрх ажлын хэсгийг байгуулжээ.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгийн БОАЖГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Ганга нуурыг хамгаалах сан, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн албаны хүмүүс багтжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38904
0 эможи
keyboard_arrow_up