Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Мөсөнд цөмөрсөн ачааны машиныг гаргалаа

2016 оны 12 сарын 09

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг өчигдөр гарсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар очиход  гурван тоннын даацтай ХӨА 78-18 улсын дугаартай Маяти маркийн автомашин Бага ацын бирвааз гэдэг газраар зорчиж явахад нь мөс нь цөмөрч, живсэн байжээ.

Долоон цагийн турш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38891
0 эможи
keyboard_arrow_up