Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Зүүнбаянг сум болгон өөрчлөхөөр яригдаж байна

2016 оны 12 сарын 05

Дорноговь аймгийн Зүүнбаян тосгоныг сум болгох өөрчлөхөөр яригдаж байна. Нийт иргэд нь тосгоноо сум болгохыг дэмжиж байгаа ажээ.

 Тиймээс энэ асуудлыг өнөөдөр Дорноговь аймгийн ИТХ-аар хэлэлцэхээр болсон байна. Эл асуудлыг өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцэж байсан ч УИХ-аар  дэмжигдээгүй юм.

Хэрвээ Дорноговь аймгийн ИТХ уг асуудлыг хэлэлцэж, дэмжвэл Зүүнбаянг сум болгох төслийг УИХ, Засгийн газарт уламжлана.

Дорноговь аймаг нь 14 сум,  нэг тосгонтой.  1949 онд Зүүнбаянд Монголын анхны нефтийн үйлдвэр байгуулснаар хотхон бий болсон түүхтэй.  

Мөн Зүүнбаянг 1992 онд Улаанбадрах сумын, 1993 оноос Сайншанд сумын баг болгосон юм. Одоо тус тосгоны хүн амын тоо нь 2000 орчим аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38734
0 эможи
keyboard_arrow_up