ОРОН НУТАГ: Газар хөдлөлтийн улмаас 700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

-ХАГАРАЛ ӨНГӨЦХӨН ҮҮССЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ -
Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутаг дахь Тавантолгойн ордоос зүүн хойш таван км-ийн зайд 1,5-3,7 магнитуд буюу голомтондоо 2-5 баал, Баянхонгор аймгийн Баянговь сумаас баруун хойш 25 км зайд газар 4,68 магнитуд хүчтэй газар хөдлөсөн байна. Баянговь сумын иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй байна. Харин Цогцэций суманд нэг хоногын дотор 40 удаа чичирхийлэл мэдэгдсэн тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 орчим хүнийг нүүлгэн шийлжүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт газар ийнхүү хүчтэй хөдөлж байгаагүй юм байна. 1903 оны хоёрдугаар сарын 1-нд тус аймгийн нутагт орших Үнэгтэйд 7,5, 1960 оны арванхоёрдугаар сарын 3-нд Буурын хяр гэх газарт 6,7 магнитуд хүчтэй газар хөдөлж байжээ.
Дээрх хоёр газар Цогцэций дэх голомтоос зүүн хойш 100 км зайтай байдаг байна. Энэ удаагийн газар хөдлөлтийг байгалийнх бус, хүний хүчин зүйлээс шалтгаалсан байж болзошгүй гэж үзэх судлаачид байгаа аж. Учир нь уурхайн тэсэлгээнээс шалтгаалсан байж болзошгүй байна.
Гэхдээ энэ удаагийн газар хөдөлсөн Цогцэций суманд өмнө газар хөдөлж байгаагүй бөгөөд ойр орчимд хагарлын хавтан ч байхгүй гэнэ. Харин 1,5 магнитудын газар хөдлөлтийг уурхайчид мэдсэн байна. Одоогийн байдлаар нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байгаа төдийгүй хагарал өнгөцхөн гүехэн үүссэн байж болзошгүй байгаа юм. Түүнчлэн хэдэн газар хагарал үүссэнийг мэдэх боломжгүй байна.
-ДАХИН 31 УДАА ГАЗАР ХӨДӨЛСӨН-
Өнөөдрийн байдлаар Цогцэций суманд нөхцөл байдал ямар байгаа талаар сумын иргэнээс тодрууллаа.
-Цогцэций суманд өнөөдөр нөхцөл байдал ямар байна?
-Хагассайн өдрийн 11 цагт аюулын дохио дугаргасан. Тэгээд үдээш хойш онц байдал зарлаж, Цэций хорооллын хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Гэхдээ энэ онц байдал нэг хоног үргэлжлэсэн. Өчигдөр нүүлгэн шилжүүлсэн хүмүүс буцаад гэр гэртэй ирцгээсэн.
-Дахиж газар хөдөлсөн үү?
-Онцд байдал зарлсанаас хойш 31 удаа газар хөдөлсөн. Хүмүүст зөвхөн чичирхийлэх нь мэдэгдсэн. Хамгийн дээд тал нь 3,8 магнитуд хүрсэн юм.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Н.Адъяабаатараас тодрууллаа.
-Одоогийн байдлаар нөхцөл байдал ямар байна?
-Одоогийн байдлаар нөхцөл байдал тайван байна. Нэг хоног онц байдал зарлаад өчигдөр 9 цагийн орчим онц байдлаа цуцалсан.
-Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг хаана байршуулсан бэ?
-Уурхайчин хорооллын 550 айлын 1100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд "Энержи Ресурс ХХК"-ний Галлерей амралтын газар байршуулсан. Мөн хоёр сургуулийн хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Онц байдал цуцлаад нөхцөл байдал тайван болсон болохоор эргээд тэдгээр хүмүүсийг буцаасан байгаа.




