Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, шуурна

2016 оны 12 сарын 02

Энэ сарын 3-нд баруун болон төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгийн зүүн хэсэг төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад хугацаанд цас орохгүй бол салхи шуурганы хувьд 3-нд ихэнх нутаг, 4-нд говь талын нутгаар секундэд 16-24 см хүрч ширүүснэ. Агаарын хэмийн хувьд ойрын өдрүүдэд харьцангуй хүйтний эр сулавтар байна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Байтаг уул орчмоор шөнөдөө 21-26, өдөртөө 13-18 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж зэрэг голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэмийн дулаанб айх бол бусад нутгаар шөнөдөө 11-26 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм хүйтэн байх аж. Харин 4-нд ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө хүйтрэх шинжтэй байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38658
0 эможи
keyboard_arrow_up