Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бургастайн боомтоор мах экспортлохыг зогсоолоо

2016 оны 12 сарын 02

Энэ оны хоёрдугаар сараас Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортлож эхэлсэн билээ. Цаашид тэгш тоотой сар бүрд БНХАУ руу мах экспортолно хэмээн мэдээлж байсан ч малын өвчин гарч байгаатай холбоотойгоор Хятадын талаас түр зогсоожээ. Албаныхны мэдээлж буйгаар махны экспортыг тодорхой хугацаанд зогссон ба ойрын хугацааэнд экспортод мах нийлүүлэх ажил хэвийн үргэлжлэх бололтой.   

Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг Монголд ирж ажиллаад, баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр тохирч байсан юм. Увс аймгийн “Мон Тува” ХХК өнгөрсөн хоёрдугаар сард эхний нийлүүлэлт болох 16 тонн мах экспортолжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улс 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгожээ. 2015 онд 12 компани дөрвөн оронд 4714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон аж. Харин 2016 он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38657
0 эможи
keyboard_arrow_up