Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Батлан Хамгаалах Их Сургуулийн нэрийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болгон өөрчиллөө

2016 оны 11 сарын 24

Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болгожээ.

Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар  сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон хүч чадваржиж мэргэшин, зохион байгуулалт, нөөцийн бодит дэмжлэг бий болно гэж Засгийн газар үзсэн байна.

Манай улсын батлан хамгаалах салбартай хамтын ажиллагаатай АНУ, БНХАУ, Турк, БНСУ зэрэг олон орны Үндэсний батлан хамгаалахын сургууль, бүс нутгийн болон олон улсын байгууллага, холбоотой харилцахад “Үндэсний” гэх тодотгол нь статусыг нь өргөж, илүү өргөн хүрээнд, харилцан итгэлцэлд тулгуурлан адил түвшинд хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэнэ гэж Батлан хамгаалах яам үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38412
0 эможи
keyboard_arrow_up