Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АТГ-ын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

2016 оны 11 сарын 23

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Сүхбаатар аймагт хоёр дахь өдрөө ажиллалаа.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт, арга зүйн удирдлагаар хангалаа. Мөн энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй уулзан мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Билгүүн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Д.Одонтуяа нар Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт хийв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38390
0 эможи
keyboard_arrow_up