Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Есөн аймгийн 23 сум зудын байдалтай байна

2016 оны 11 сарын 21

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сумдад /Найман аймгийн 18 сум)  зуд нүүрлэж эхэлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Харин Булган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнодаймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино сум, Орхон аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур сум, Хэнтий аймгийн Норовлин сум /Есөн аймгийн 23 сум/-нд цагаан зудын байдал үүсчээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна. Зам, тээврийн сайдын 2016 оны 43 дугаар тушаалаар батлагдсан улсын болон орон нутгийн чанартай автозам, даваанд  шуурхай хэсгийн 47 нэгжид нийт 190 орчим хүч хэрэгсэл ажиллахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38271
0 эможи
keyboard_arrow_up