Орон нутгийн замууд нээлттэй байна

А0301 Дугаартай УБ-Арвайхээр чиглэлийн замд ПК70-284 км-ийн хооронд цас орж байна мөн Ховд аймаг, Алтайн нуруу, Бага улаан даваа, Бодончийн хавцал, Алтай, Үенч, Булган-Улсын ил хүртэл их хэмжээний цас орсон, цасны зузаан 40-50см, Зудын байдалтай байна.
Увс аймаг Ялаатын орчимд цас их орсон, Баянхонгор аймаг, Баянбулаг, Жаргалант сумдын нутгаар бага зэргийн цас орж байна. Төв, Өмнөговь аймгийн чиглэлд цас орж эхэлж байна. Хойд чиглэлд Баруунхараа, Бороогийн даваа гулгаатай. Завхан аймаг Ганцын болон Загастайн даваат орчим гулгаа үүссэн байгаа тул орон нутгийн замд зорчих жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах, замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгох, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох, иргэд зорчигчид хувийн бэлтгэлээ сайтар базааж, дулаан хувцаслаж замд гарахыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна!




