Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймгийн дөрвөн сумын Засаг даргыг батламжиллаа

2016 оны 11 сарын 17

  Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр шаардлага хангасан гэж үзсэн болон АТГ-аас ашиг сонирхлын аливаа зөрчилгүй гэсэн шийдвэр ирсэн дөрвөн сумын засаг даргыг батламжиллаа.

Эрдэнэцагаан сумын засаг даргаар Өлзийтийн Батсайхан, Халзан сумын засаг даргаар Агваанрэнцэнгийн Отгонбаатар, Баяндэлгэр сумын засаг даргаар Лхамжавын Аваадорж, Түвшинширээ сумын засаг даргаар Дүгэржавын Батжаргал нар ийнхүү томилогдлоо. Албан ёсоор батламжлагдаад байгаа засаг дарга нарын хоёр нь өмнө нь сумынхаа засаг даргаар ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа бол, хоёр нь шинээр томилогдож байгаа юм байна.

Мөн 11 дүгээр сарын 15-ны байдлаар Уулбаян, Асгат, Наран, Түмэнцогт, Мөнххаан сумдын засаг дарга нарын нэрийг аймгийн засаг даргад өргөн мэдүүлээд байна.

Сүхбаатар аймгийн сумдууд өнгөрсөн долоо хоногт ИТХ-аа хийж, ИТХ-ын дарга болоод сумын засаг даргын нэрийг олонхын саналаар дэвшүүлж аймгийн засаг дарга З.Энхтөрд батламжлуулахаар өргөн бариад байсан. Үүний дагуу аймгийн ЗДТГ, засаг даргад ирүүлсэн нэр дэвшигчдийн материалтай танилцаж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38150
0 эможи
keyboard_arrow_up