Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу
2016 оны 11 сарын 09

Ойрын өдрүүдэд нийслэл хот болон хөдөө орон нутагт их хэмжээний цас орж, авто замуудад халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын орчимд замын нөхцөл байдал хүндэрч зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул тус чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр, 11-р сарын 8,9-ний өдрүүдэд нутгийн баруун хэсгээр, 10, 11-ний өдрүүдэд нийслэл хот болон төвийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд иргэд хөдөлмөрчид цаг агаарын мэдээллийг цаг тухайд авч орон нутгийн замд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37910
0 эможи




