Сүхбаатар аймаг урьдчилсан дүнгээр АН 7, МАН 6 суманд ялалт байгуулжээ
2016 оны 10 сарын 20

Сүхбаатар аймагт 2016 оны сумын ИТХ-ын сонгуульд амжилттай болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр Сүхбаатар аймгийн 13 сумаас МАН 6, АН 7 суманд нь ялалт байгуулжээ. Харин аймгийн төв Баруун-Урт сумын хувьд ИТХ-ын 32 суудлын 28-ийг нь АН авсан бол, МАН 3 суудалтай болжээ.
Харин аймгийн ИТХ-ын дахин сонгууль явагдсан Дарьганга суманд АН-аас нэр дэвшигч П. Мөнхжаргал ялалт байгуулсан бөгөөд тэрээр тус сумын таван багийн дөрөвд нь өрсөлдөгчөө ялсан байна.
Одоогоор сонгуультой холбоотой гомдол гараагүй байгаа, эцсийн дүн нэгтгэгдэж байна гэдэг мэдээллийг аймгийн сонгуулийн хорооноос өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37390
0 эможи




