Ганга нуурын ус сэргэж, 16 төрлийн шувуу чуулж байна
2016 оны 10 сарын 18
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуурын усны 99 хувь нь ширгэж, монголчууд бид намрын намарт мянга мянгаараа хуран чуулдаг хунгийн чуулганаа үзэж чадахгүйд хүрээд байсан билээ.
Улмаар мэргэжилтнүүд Ганга нуурыг малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаа барьж, усны түвшинг нь нэмэгдүүлэхийн тулд чамгүй их ажил хийсээр байгаа.
Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад Ганга нуурын ус сэргэж эхэлжээ. Түүгээр ч үл барам Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй тус нуурын чимэг 690 хун чуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37328
0 эможи





(1).jpg)






