Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын П.Мөнхжаргал Сүхбаатарчуудыг 800 саяын өрөнд “унагасан уу”

2016 оны 10 сарын 11

Хүйтний эрч наашилж байгаа энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийнхны хувьд өвлийг хүний эрхэнд,  хүйт даасан байдалтай өнгөрүүлэх болсон тухай мэдээ чих дэлслээ.

Мэдээг сийрүүлбээс Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨҮГазарын  Дулааны станцыг аймгийн ИТХ-ын дарга асан П.Мөнхжаргал дур мэдэн хууль бус албан тоот үйлдэж , Төрийн   банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан нь тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дулааны цахилгаан станцын конторын барилга, нэг цэгийн үйлчилгээний барилга, станцын байгууламж, машин техник, тоног төхөөрөмжүүд, нарны цахилгаан үүсгүүрүүд, дулаан дамжуулах бүх төвүүд, нүүрс дамжуулах, хуваарилах, шилжүүлэх конвер, тэр ч бүү хэл газар доогуур явж байгаа шугам сүлжээнүүд гээд бүх зүйл нь банкны барьцаанд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

П.Мөнхжаргал нь Дарьганга сумын ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд дээрх хууль бус үйлдлээ илтэд нуун дарагдуулж, тайлбар өгөхөөс татгалзаж байна. Уг нь Орон нутгийн өмчит үйлвэрийн байгууллагын томоохон шийдвэрүүдийг Аймгийн ИТХ хэлэлцэж батладаг байтал П.Мөнхжаргал нь тус станцыг дур мэдэн барьцаанд тавьж зээл авах зөвшөөрөл олгосон байх юм.

Энэ талаар эргэн сурвалжлах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37152
0 эможи
keyboard_arrow_up