Ихэнх нутгаар хүйтэрч, шороон болон цасан шуурга шуурна
2016 оны 10 сарын 11

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэснээр, энэ сарын 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орох юм байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй, салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах аж.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37141
0 эможи




