Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүдээр зорчигчдоос 1000-5000 төгрөгийн хураамж авна

2016 оны 10 сарын 04

Дорноговь аймаг дахь Замын-Үүд, Ханги боомтоор зорчигчдоос хилийн хураамж авахаар болжээ.

Тус  аймгийн ИТХ-аас уг шийдвэрийг гаргасан бөгөөд МУ-ын иргэнээс 1000, гадаадын иргэнээс 5000 төгрөгийн хураамж авах юм байна.

Өмнө нь Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарч буй иргэдээс ийм хураамж авдаг байсныг ИТХ-ын 93 дугаар тогтоолоор больсон аж.

Тэгвэл үүнийг эргүүлэн сэргээсэн шалтгаан нь эдийн засгийн хүндрэл, орон нутгийн төсвийн орлого тасарсан холбоотой юм байна.

Дашрамд дурдахад, уг хураамжаас орон нутгийн төсөвт 720 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36954
0 эможи
keyboard_arrow_up