Орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт 553 нэр дэвшигч өрсөлдөнө

Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль буюу орон нутгийн сонгууль ирэх сарын 19-ний өдөр болно. Улсын хэмжээнд 1792 тойрогт нийт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлжээ. Сүхбаатар аймагт 67 тойрогт нийт 553 нэр дэвшигч өрсөлдөхөөр аймгийн Сонгуулийн хороонд бүртгүүлээд байна.
Сумдын Сонгуулийн хороонд энэ сарын 19-нд СЕХ-ноос сургагч багш авчран сургалт зохион байгуулсан бөгөөд бүх 67 тойргийн саналын хуудсыг хэвлүүлэхээр СЕХ-нд хүргүүлээд байна. Сонгогчдын үнэмлэхийг 9-р сарын 27-нд сумдын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх юм. Нэр дэвшигчид сурталчилгаагаа 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хоногийн турш үргэлжлэх юм. Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07:00-22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.




