Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймагтЦэцэг өвчний вакцинжуулалт 91,8 хувьтай хийгдлээ

2016 оны 9 сарын 28

Сүхбаатар аймгийн Засаг даргын А/165 тоот захирамжаар Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1,7 сая толгой хонь, хургыг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөн ажилласан байна. Нийт 10 удаагийн ээлжээр 1455,0 мянган тун вакцин нийлүүлэгдэж, эхний ээлжинд 1460 өрхийн 429,2 мянган хонь, 121,6 мянган хурга нийт 550,8 мянган малыг хамруулсан байна. Сүүлийн ээлжийн вакцинжуулалтыг 980,0 мянган малд хийж, аймгийн хэмжээнд нийт 1530,3 мянган хонийг хамруулснаар вакцинжуулалтын хувь 91,8-д хүрлээ.

Манай аймгийн хувьд малын гоц халдварт хонины цэцэг өвчин 11 сумын нутаг дэвсгэрт гарч нийт 48 удаагийн тохиолдлоор 832 хонь хурга өвчилсөн юм. Өнөөдрийн байдлаар 47 голомтын хорио цээр цуцлагдаж, 1 голомттой байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36755
0 эможи
keyboard_arrow_up