Амьд мал тээвэрлэхийг хориглов

Монгол улсын хэмжээнд бол малын мялзан, хонины цэцэг, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын мал эмнэлэг үржлийн газраас улсын хэмжээнд амьд мал тээвэрлэлтийг хориглосон байна. Сүхбаатар аймгийн хувьд хонины цэцэг өвчний голомтот бүс нутаг. Тиймээс малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй мал угаалгын ажил 30 орчим, вакцинжуулалт 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байгаа нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар зайлшгүй анхаарч ажиллах шаардлага бий болж байна.
Аймгийн Засаг даргын 2016 оны А/353 тоот захирамж гарч, өөрийн болон өөр аймаг, сумын хооронд амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөн хийхийг 2016 оныг дуустал хориглосон байна. Харин мах бэлтгэж, нийлүүлэх, тээвэрлэхийг хориглоогүй байна.




