Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар аймагт чанаргүй зээлийн хэмжээ 0,4 тэрбумаар өсчээ

2016 оны 9 сарын 20

Сүхбаатар аймагт 2016 оны эхний 8 сарын байдлаар чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл 3,6 тэрбум төгрөг болж өмнөх 7-р сараас 0,4 тэрбум төгрөгөөр өсчээ. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3,6 хувийг эзэлж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ ингэж нэмэгдсэн голлох шалтгаан нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан цалин, тэтгэвэр, халамж зэрэг төрөөс олгодог мөнгө хугацаандаа олгогдохгүй байгаатай холбон тайлбарлаж болох юм.

Хаан, Хас, Капитал, Голомт, Төрийн банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 99,4 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 5,6 тэрбум буюу 6,0 хувиар өссөн байна. Харин банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 41,5 тэрбум төгрөг болж, оны эхнээс 8,8 тэрбумаар өссөн тухай Монголбанкны Сүхбаатар салбараас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36571
0 эможи
keyboard_arrow_up