Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

2016 оны 9 сарын 18

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй албаны хүмүүс  энэ сарын  15-17-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Сайд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар өрхийн эмнэлэг, Хөх хөтөл багийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад танилцуулга хийж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар эмч мэргэжилтнүүдийн саналыг сонсож байна.

Орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ  сайд түргэн тусламжийн автомашин, үерийн гамшигт өртсөн хүмүүст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин, ЭМЯ-ны хамт олноос цуглуулсан мөнгөн хандивыг Аймгийн Засаг даргад гардуулан өглөө.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг барих, эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг 2017 оны төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36461
0 эможи
keyboard_arrow_up