Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баян-Өлгий аймагт эмнэлэгийн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэв

2016 оны 9 сарын 15

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /ТИКА/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын алслагдмал аймаг болох Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газартай хамтран тус аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжүүлэв. Уг төслийг эх, нярайн аюулгүй эсэн мэнд амаржих нөхцлийг бүрдүүлэх, эх нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлэв. ТИКА-гийн санхүүжилтээр хэрэгжсэн тус төслийн хүрээнд нярайн дулаацуулагч ширээ, хүчилтөрөгчийн аппарат, эх барих мэс заслын иж бүрдэл, эх баригчын иж бүрдэл, багаж ариутгагч, нярайн пульсоксиметр ба 3D хэмжээст өнгөт допплер бүхий 7 нэр төрлийн 47 ширхэг эмнэлэгийн тоног төхөөрөмжийг Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С. Айгулд хүлээлгэн өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36388
0 эможи
keyboard_arrow_up