Сүхбаатар аймгийн намууд зөвшилцөн сонгуулийн хороодоо нэгтгэжээ

Сүхбаатар аймагт хоёр нам удирдах түвшиндээ уулзаж, зөвшилцөн хоёр сонгуулийн хороог нэгтгэж албан ёсны сонгуулийн хороог байгуулжээ.
Сүхбаатар аймагт 2 ИТХ-ын дарга ажиллаж байгаатай холбоотойгоор мөн 2 сонгуулийн хороо байгуулагдаж, иргэд болоод нэр дэвшигчид аль хороонд нь хандахаа мэдэхгүй ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байсан. МАН болон АН-ын төлөөлөгчид намууд хоорондоо зөвшилцөлд хүрч, сонгуулийн хороогоо нэгтгэн сонгуулийн бэлтгэл ажлыг нь хийлгэх хэрэгтэй гэж үзсэнээс зөвшилцөлд хүрчээ.
2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг удирдан зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо дахин байгуулагдсанаар хорооны дотоод бүтэц зохион байгуулалтанд тодорхой хэмжээний өөрчлөлт оржээ. Сонгуулийн хорооны даргаар Ж. Түвшинжаргал , нарийн бичгийн даргаар Б. Буянтогтох томилогдсон байна.
Аймгийн сонгуулийн хорооноос таван ажлын хэсэг гарч, сумдын сонгуулийн хороог байгуулах, ажлын үүрэг чиглэл өгөх зэргээр бүх сумдад хүрч ажиллаж байгаа юм байна.




