Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаан-Үд хотын 350 жилийн ойд оролцлоо

2016 оны 9 сарын 10

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковын урилгаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын тэргүүтэй 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд ирлээ. 350 жилийн ойн баярт оролцохоор БНХАУ, БНСУ, Япон улс, Монгол Улсын хотын дарга нар болон ОХУ-ын Ангарск, Омск, Новосибирск , Чита зэрэг хотын дарга нар иржээ. Улаан-Үд хотын түүхт ойн баярын хурал 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр боллоо. Баярын хурлыг нээж Улаан-Үд хотын дарга А.М. Голков талархлын үг хэллээ. Тэрээр энэ түүхт ойн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хотын дарга нар болон эрхэм хүндэт зочиддоо Улаан-Үдчүүдийнхээ өмнөөс баярлаж байгаагаа онцолсон. Мөн энэ ойн баяр нь хотын дарга нарын хувьд шинэ найз нөхөдтэй болох шинэ харилцаа тогтооход том боломж гэж үзэж байна гэлээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Насанбат Улаан-Үдчүүдэд ойн баярын мэнд хүргэж, дурсгалын зүйл гардуулсан юм. Баярын нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нарт Улаан-Үд хотын 350 жилийн ойн медалийг гардуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36211
0 эможи
keyboard_arrow_up