Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд 482.100 тонн буудай хураан авна

2016 оны 9 сарын 08

Улсын хэмжээнд энэ жил нийт 482.100 тонн буудай хураан авах төлөв гарчээ. Өнгөрсөн онд байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр манай улс ургацынхаа 60 гаруй хувийг алдаж, импортлоход хүрсэн. Харин энэ онд дээрх хэмжээний буудай авах болсон нь дотоодын нөөц хэрэгцээг бүрэн хангахад  хүрэлцэх аж. Мөн төмс 174.700, хүнсний ногоо 117.500, тосны ургамал 32.500 тонныг хураан авах аж. Үүнээс одоогоор үр тариа 11.899, төмс 14.889, хүнсний ногоо 9307 тонныг хураагаад байна. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд улаан буудай 355.300, төмс 14.500, хүнсний ногоо 8200, тосны ургамал 63.800 га талбайд тарьсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36082
0 эможи
keyboard_arrow_up