Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дарьганга сумын дахин сонгууль хойшлогдов

2016 оны 9 сарын 08

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 3-р тойрог буюу Дарьганга суманд шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль явагдахаар болсон. Дахин сонгууль энэ сарын 25-ны өдөр болох байсан ч хугацааг  хойшлуулах тухай Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөмж ирүүлжээ.

Уг зөвлөмжинд зөвхөн Дарьганга суманд явагдах дахин сонгуульд ашиглах санал тоолох хуудсыг үйлдвэрлэх, саналын хар машиныг зөөвөрлөх боломж байхгүй байна гэжээ. Тиймээс аймгийн сонгуулийн хороо яаралтай хуралдаж  2016 оны 09 сарын 5-ны өдрийн 26 тоот тогтоолыг гарган дахин сонгуулийг 2016 оны 10 сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай зэрэг явуулахаар болсон тухай Аймгийн сонгуулийн хорооны дарга Г. Адъяа  мэдээллээ.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 3-р тойргийн дахин сонгуульд МАН-ас Занын Энхтөр, АН-аас Паламын Мөнхжаргал нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ. Дахин сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2016 оны 9 сарын 27-нд олгоно. Сонгуулийн сурталчилгаа сонгуулийн хуулийн дагуу 18 хоног үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36069
0 эможи
keyboard_arrow_up