Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Жуух бичиг”-ийг аймгийн Засаг дарга З.Энхтөр гардуулж өглөө

2016 оны 9 сарын 07

2011 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо байгуулагдсан Зэвсэгт хүчний 338-р анги 5 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Төр засаг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, Улс орны бүтээн байгуулалт, Олон Улсын Энхийг дэмжих ажиллагаанд барилга инженерийн чиглэлээр оролцох үндсэн үүрэгтэй тус анги нь Зүүн бүсийн болон Зэвсэгт хүчний томоохон бүтээн байгуулалтад оролцох, сургалт бэлтгэлийн чанарыг сайжруулах, материал хэрэгсэл, зэвсэглэл техникийн бэлэн байдлыг хангах, анги байгууллагаа хүний хөгжлийн орчин болгох, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сурч боловсрох, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Тус ангийн хамт олон байгуулагдсан цагаасаа хойш 2012 онд 91,628,000, 2013 онд 795,697,371, 2014 онд 2,123,357,000, 2015 онд 3,801,748,800 нийт 7 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ.


Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 5 жилийн ойг тохиолдуулан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Ангийн батальоны захирагч Д.Нямсүрэн, Штабын дарга Н.Гантөмөр, Захирагчийн орлогч, ерөнхий инженер Б.Түмэнжаргал, Ротын ахлагч, техник шалгах байрын дарга Ч.Лутбаяр, Батальоны ахлагч Ж.Мөнхбат нарыг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Хүний нөөцийн офицер Ю.Энхцэцэг, Сувилагч Ш.Энх-Оюун,Зэвсэг химийн офицер Д.Ганбаатар, Санхүү албаны дарга Б.Баттуяа, Нярав Ж.Наадам нарыг, аймгийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр Ар талын ахлагч У.Мөнхнаран, Нууцын дарга хэрэг хөтлөгч Д.Наранчимэг, Нягтлан бодогч Ц.Энхжаргал, Нярав Т.Эрдэнэчимэг, Талхан цехийн эрхлэгч Л.Халтар, Жолооч Д.Галт, Үйлчлэгч Ж.Төгсбаяр нарыг шагнасныг аймгийн Засаг дарга З.Энхтөр гардуулж, богино хугацаанд ихийг хийж бүтээсэн хамт олонд талархал дэвшүүлэн цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36051
0 эможи
keyboard_arrow_up