Ганга нуурыг тойруулан хашаа барьж эхэллээ
2016 оны 9 сарын 07

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ганга нуурын усны 90 хувь нь ширгээд байгаа хэмээн мэдээллэсэн. Мөн Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог нуурууд, Оргих, Баян булгийн ус болон Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ширгэж эхэлжээ. Ийнхүү нуур, булгийн ус ширгэх болсон шалтгааныг малын хөл болон цаг агаарын нөхцөл байдлаас үүдсэн хэмээн холбогдох салбарынхан тодорхойлж байна. Тиймээс Сүхбаатар аймгийнхан Ганга нуурыг малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаа барьж эхэлсэн ба хүн мал ундаалах худгийг газар бүрт барих, нуурын усыг нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36014
0 эможи




