Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Талийгаач хүүхдүүд аврах хантаазгүй, загас агнах гэж байгаад осолджээ

2016 оны 9 сарын 02

Хөвсгөл далайд завиар зорчиж байсан нэг том хүн, дөрвөн хүүхэд усанд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 30-ны өдөр гарсан.

Ослын дуудлагын дагуу аврагчид тухайн өдрийн 17.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлж, дөрвөн иргэний цогцсыг олсон ч 15 настай хүүгийн цогцос олоогүй байсан юм.

Тэгвэл хүүгийн цогцсыг энэ сарын 31-ний орой олсон байна. Мөн усанд осолдсон хүүхдүүд бүгд аврах хантаазгүй байсан бөгөөд загас агнахаар яваад ийнхүү амиа алджээ. Тэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд бөгөөд завь жолоодож явсан талийгаач завины моторыг монголчилж сольсон байсан аж. Түүнчлэн осолдсон завь 1984 онд үйлдвэрлэгдсэн хэдий ч усан тээврийн бүртгэл болон улсын дугаар олгох журмын бүртгэлд хамрагдаагүй байжээ.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Эл хэрэгтэй холбогдуулан завиар зорчиж буй иргэд аврах хантааз заавал өмсч, завины жолооч анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгтэй байх ёстой гэдгийг холбогдох албаныхан анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35902
0 эможи
keyboard_arrow_up