Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2016 оны 8 сарын 29

Тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн  хэсгээр бороо орж сэрүүснэ.

2016 оны наймдугаар сарын 29-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 15 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 29-ний 21 цагаас наймдугаар сарын 30-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно.  Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар  18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 8-10 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 31-нээс есдугээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35779
0 эможи
keyboard_arrow_up